Нээлттэй ажлын байр
ШУТИС-ийн Механик инженер, тээврийн сургуулийн Чанарын менежерийн албан тушаалд ажилтан шалгаруулж авна
Орон тоо: 1
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Магистр болон түүнээс зэрэгтэй, доктор зэрэгтэй бол давуу тал болно
- Чанарын менежментийн тогтолцоо, стандарт, итгэмжлэл. Менежментийн тогтолцооны дотоод аудиторын сургалтад хамрагдсан байх
- Дээд боловсролын байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан байх
- Захиргааны ажлын зохион байгуулалт, ажлын цаг баримталдаг, багаар ажиллах чадвартай
- Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай
- Компьютерийн зохих мэдлэгтэй
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет фото зурагтай (Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 521 дүгээр тогтоолоор баталсан)
- Боловсролын зэргийн дипломын хуулбар (боловсролын бүртгэлийн системд бүртгүүлсэн байх. Гадаадад боловсрол эзэмшсэн диплом нотариатаар батлуулсан+албан ёсны орчуулгатай байх)
- Бусад үнэмлэх, сертификатын хуулбар
- Цэргийн үүрэгтний үнэмлэх (эрэгтэй хүн)
- Иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа
- Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, лавлагаа (аль нэг)
- Оршин суугаа хорооны тодорхойлолт, лавлагаа
Бүртгэл: Нээлттэй ажлын байранд 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 08 дугаар сарын 27-ны 17:00 цаг хүртэл онлайнаар бүртгэнэ.
ШУТИС-ийн Захиргааны удирдлагын газар
Утасны дугаар: 77911959