Нээлттэй ажлын байр
ШУТИС-ийн Мэдээллийн технологийн төвийн өгөгдлийн инженер-программистын албан тушаалд ажилтан шалгаруулж авна
Орон тоо: 1
Тавигдах шаардлага:
- Мэдээллийн технологи, өгөгдөл, программ хангамжийн чиглэлийн шинэ технологийг судалж, байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэх
- Өгөгдлийн инженерчлэлийн шинэ аргачлал, технологийг судалж, хэрэгжүүлэх
- Өгөгдлийн сангийн архитектур төлөвлөх, data model боловсруулах, нөөшлөлт, сэргээх процессыг автоматжуулах
- Data warehouse архитектур төлөвлөх, ETL/ELT процесс хөгжүүлэх, өгөгдөл татах шийдэл хэрэгжүүлэх
- Программ хангамж хөгжүүлэх, сайжруулах, засварлах, холбогдох баримтжуулалт хөтлөх
- Өгөгдлийн аюулгүй байдал, нууцлал, бүрэн бүтэн байдлыг хангах
- Системийн гүйцэтгэл, өргөтгөх чадварыг сайжруулах, шинэ шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх
- Байгууллагын нэгжүүдтэй хамтран өгөгдөл, системийн асуудлыг шийдвэрлэх, зөвлөгөө өгөх
Нэмэлт мэдээлэл:
- Ажлын таатай орчин
- Найрсаг хамт олон
- Тогтвортой цалинг санал болгож байна.
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет фото зурагтай (Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 521 дүгээр тогтоолоор баталсан)
- Боловсролын зэргийн дипломын хуулбар (боловсролын бүртгэлийн системд бүртгүүлсэн байх. Гадаадад боловсрол эзэмшсэн диплом нотариатаар батлуулсан+албан ёсны орчуулгатай байх)
- Бусад үнэмлэх, сертификатын хуулбар
- Цэргийн үүрэгтний үнэмлэх (эрэгтэй хүн)
- Иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа
- Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, лавлагаа (аль нэг)
- Оршин суугаа хорооны тодорхойлолт, лавлагаа
Бүртгэл: Нээлттэй ажлын байранд 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 01-ний 17:00 цаг хүртэл онлайнаар бүртгэнэ.
ШУТИС-ийн Захиргааны удирдлагын газар
Утасны дугаар: 77911959