Нээлттэй ажлын байр

ШУТИС-ийн Мэдээллийн технологийн төвийн программистын албан тушаалд ажилтан шалгаруулж авна

Орон тоо: 1 

Гүйцэтгэх үндсэн үүрэг: 

ШУТИС-ийн дотоод үйл ажиллагааны системүүд болон шинээр хөгжүүлэгдэж буй программ хангамжуудад ажлын даалгаврын дагуу программ хангамж хөгжүүлэх. 

Тавигдах шаардлага:

  • Мэдээллийн технологи эсвэл программ хангамжийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Программчлалын аль нэг хэлийг эзэмшсэн байх
  • SQL өгөгдлийн санг зохион байгуулах, удирдах/SQL/-ыг эзэмшсэн байх
  • JavaScript, HTML, CSS-ийг эзэмшсэн байх
  • C# ASP.NET Core, Python, flutter дээр ажиллах чадвартай бол давуу тал болно
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй бол давуу тал болно 

Нэмэлт мэдээлэл:

  • Ажлын таатай орчин
  • Найрсаг хамт олон
  • Тогтвортой цалинг санал болгож байна. 

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет фото зурагтай (Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 521 дүгээр тогтоолоор баталсан)
  • Боловсролын зэргийн дипломын хуулбар (боловсролын бүртгэлийн системд бүртгүүлсэн байх. Гадаадад боловсрол эзэмшсэн диплом нотариатаар батлуулсан+албан ёсны орчуулгатай байх)
  • Бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Цэргийн үүрэгтний үнэмлэх (эрэгтэй хүн)
  • Иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа
  • Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, лавлагаа (аль нэг)
  • Оршин суугаа хорооны тодорхойлолт, лавлагаа 

Бүртгэл: Нээлттэй ажлын байранд 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 01-ний 17:00 цаг хүртэл онлайнаар бүртгэнэ. 

 

ШУТИС-ийн Захиргааны удирдлагын газар 

Утасны дугаар: 77911959

Буцах Анкет бөглөх