Нээлттэй ажлын байр
ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуульд “сургалтын мастер”-ын албан тушаалд ажилтан шалгаруулж авна
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Санхүү, бизнес удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Харилцааны соёлтой, хувийн зохион байгуулалттай байх
- Багаар хамтран ажиллах, ажлын ачаалал даах
- Бичиг баримт боловсруулах, компьютерын хэрэглээний программ дээр ажиллах чадвартай
- Солонгос хэлтэй бол давуу тал болно
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет фото зурагтай (Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 521 дүгээр тогтоолоор баталсан)
- Боловсролын зэргийн дипломын хуулбар (боловсролын бүртгэлийн системд бүртгүүлсэн байх. Гадаадад боловсрол эзэмшсэн диплом нотариатаар батлуулсан+албан ёсны орчуулгатай байх)
- Бусад үнэмлэх, сертификатын хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа
- Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, лавлагаа (аль нэг)
- Оршин суугаа хорооны тодорхойлолт, лавлагаа
Бүртгэл: Нээлттэй ажлын байранд 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 30-ны 17:00 цаг хүртэл бүртгэнэ.
ШУТИС-ийн Захиргааны удирдлагын газар,
Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль
Утасны дугаар: 70374455