Нээлттэй ажлын байр

ШУТИС-ийн Шинжлэх ухаан, технологийн төв номын сан (ШУТТНС)-д “номын санч”-ийн албан тушаалд ажилтан шалгаруулж авна

Орон тоо: 1

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Уншигчдад ном, сурах бичгээр үйлчилгээ үзүүлж, мэдээллээр хангах;
  • Хариуцсан нэгжийн сан хөмрөгийг хадгалж хамгаалах, эргэлтэд тогтмол судалгаа хийх;
  • Номын сангийн үйл ажиллагааг уншигчдад сурталчлах, соёл олон нийтийн ажил зохион байгуулах. 

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Номын сан судлал-мэдээлэл, Номын санч-мэдээллийн ажилтан, Мэдээллийн технологи, Нийгэм, хүмүүнлэгийн ухааны чиглэлийн мэргэжлийн багш, мэргэжилтэн мэргэжлээр их, дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй,
  • Багаар ажиллах болон харилцааны өндөр чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай байх;
  • Хариуцлагатай, үнэнч шударга, ажлын ачаалал даах чадвартай;
  • Компьютерын хэрэглээний программ болон оффисын тоног төхөөрөмжтэй ажиллах чадвартай. 

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет фото зурагтай (Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 521 дүгээр тогтоолоор баталсан)
  • Боловсролын зэргийн дипломын хуулбар (боловсролын бүртгэлийн системд бүртгүүлсэн байх. Гадаадад боловсрол эзэмшсэн диплом нотариатаар батлуулсан+албан ёсны орчуулгатай байх)
  • Бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа
  • Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, лавлагаа (аль нэг)
  • Оршин суугаа хорооны тодорхойлолт, лавлагаа 

Бүртгэл: Нээлттэй ажлын байранд 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 12:10 цагаас 02 дугаар сарын 06-ны 16:00 цаг хүртэл бүртгэнэ. 

 

ШУТИС-ийн Захиргааны удирдлагын газар

Утасны дугаар: 322393 (дотуур дугаар 1016)

Буцах Анкет бөглөх