Нээлттэй ажлын байр

ШУТИС-ийн Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн Шим тэжээл судлалын төвийн захирлын албан тушаалд шалгаруулж авна

Орон тоо: 1 

Тавигдах шаардлага:

  • Дээд, магистр болон түүнээс дээш зэрэгтэй, Хоол зүйч мэргэжилтэй байх
  • Бичиг баримт боловсруулах, компьютерын хэрэглээний программуудыг ашиглах чадвартай байх,
  • Асуудалд дүн шинжилгээ хийх, дүгнэлт гаргах чадвартай,
  • Хувийн зохион байгуулалт сайтай,
  • Хариуцлагатай, харилцааны өндөр соёлтой,
  • Багаар ажиллаж, мэдлэг туршлага, ур чадвараа бусадтай хуваалцах, хамтран ажиллах, хамт олны эерэг нээлттэй уур амьсгалыг дэмждэг байх,
  • Ажлын ачаалал даах чадвартай байх 

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет (Төрийн албаны зөвлөлийн 2022 оны11 дүгээр сарын 14-ний өдрийн 600 дугаар тогтоолоор баталсан анкет)
  • Боловсролын зэргийн дипломын хуулбар (боловсролын бүртгэлийн системд бүртгүүлсэн байх. Гадаадад боловсрол эзэмшсэн диплом нотариатаар батлуулсан+албан ёсны орчуулга)
  • Мэргэжил дээшлүүлэх сургалтын сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа
  • Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, лавлагаа (аль нэг)
  • Оршин суугаа хорооны тодорхойлолт, лавлагаа
  • Холбогдох бусад баримт бичиг (Төрийн албаны зөвлөлийн 2022 оны11 дүгээр сарын 14-ний өдрийн 600 дугаар тогтоолоор баталсан зааврын дагуу) 

Бүртгэл: Нээлттэй ажлын байранд 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 12:00 цагаас 11 дүгээр сарын 17-ны 15:00 цаг хүртэл бүртгэнэ. 

 

ШУТИС-ийн Захиргааны удирдлагын газар

 Утасны дугаар: 322393 (дотуур дугаар 1016)

Буцах Анкет бөглөх