Нээлттэй ажлын байр
ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн сүлжээний инженерийн албан тушаалд ажилтан шалгаруулж авна
Орон тоо: 1
Боловсрол:
- Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Компьютерын техник хангамж, мэдээллийн технологи, мэдээллийн сүлжээний инженер
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Компьютерын техник хангамжийн мэдлэгийг бүрэн эзэмшсэн
- Компьютерын техник хангамжийг засварлах чадвартай
- Гадаад хэлний мэдлэг сайтай
- Цагийн менежмент, харилцааны ур чадвар, хувийн зохион байгуулалт сайтай байх
- Багаар хамтран ажиллах
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет (Төрийн албаны зөвлөлийн 2022 оны11 дүгээр сарын 14-ний өдрийн 600 дугаар тогтоолоор баталсан анкет)
- Боловсролын зэргийн дипломын хуулбар (боловсролын бүртгэлийн системд бүртгүүлсэн байх. Гадаадад боловсрол эзэмшсэн бол албан ёсны орчуулга хийлгэн, нотариатаар батлуулсан байх)
- Бусад үнэмлэх, сертификатын хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа
- Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, лавлагаа (аль нэг)
- Оршин суугаа хорооны тодорхойлолт, лавлагаа
Бүртгэл: Нээлттэй ажлын байранд 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 16:00 цагаас 05 дугаар сарын 09-ний 16:00 цаг хүртэл бүртгэнэ.
ШУТИС-ийн Хүний нөөцийн алба
Утасны дугаар: 322393 (дотуур дугаар 1016)