Нээлттэй ажлын байр

ШУТИС-ийн Мэдээллийн технологийн төвийн программистын албан тушаалд ажилтан шалгаруулж авна

Орон тоо: 1 

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Программ хангамжийн шийдлийг боловсруулах, шинэ программын эх кодыг үүсгэх, тест хийх, өөрчлөлт, сайжруулалтыг хийх, холбогдох техникийн баримт бичгийг боловсруулах 

Тавигдах шаардлага:

  • Мэдээллийн технологи, программ хангамжийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
  • .NET, C#, C/C++, Python программчлалын аль нэг хэлний орчинд систем хөгжүүлэх, системийг өөрчлөлтийг хийх чадвартай байх,
  • HTML5, CSS, Javascript мэддэг байх.
  • Vue.js, React.js, React native мэдлэгтэй бол давуу тал болно;
  • Өгөгдлийн сангийн программчлал MSSQL, MySQL, PostgreSQL зэрэг мэдээллийн сан удирдах программ хангамж дээр ажилладаг байх;
  • Багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай, хариуцлагатай, бүтээлч сэтгэхүйтэй, хувийн зохион байгуулалт сайтай байх;
  • Англи хэлний зохих мэдлэгтэй байх 

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет (Төрийн албаны зөвлөлийн 2022 оны11 дүгээр сарын 14-ний өдрийн 600 дугаар тогтоолоор баталсан анкет)
  • Боловсролын зэргийн дипломын хуулбар (боловсролын бүртгэлийн системд бүртгүүлсэн байх. Гадаадад боловсрол эзэмшсэн бол дипломоо нотариатаар батлуулан, баталгаат орчуулга хийлгэсэн байх)
  • Бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа
  • Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, лавлагаа (аль нэг)
  • Оршин суугаа хорооны тодорхойлолт, лавлагаа 

Бүртгэл: Нээлттэй ажлын байранд 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 17:40 цагаас 04 дүгээр сарын 12-ны 16:00 цаг хүртэл бүртгэнэ. 

 

ШУТИС-ийн Хүний нөөцийн алба

Утасны дугаар: 322393 (дотуур дугаар 1016)

Буцах Анкет бөглөх