
Нээлттэй ажлын байр
ШУТИС-ийн Шинжлэх ухаан, технологийн төв номын сан (ШУТТНС)-д “номын санч-мэдээллийн ажилтан” шалгаруулж авна
Орон тоо: 2
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Номын сан судлал-мэдээлэл, Номын санч-мэдээллийн ажилтан, Мэдээллийн технологи, Нийгэм, хүмүүнлэгийн ухааны чиглэлийн мэргэжлийн багш, мэргэжилтэн мэргэжлээр их, дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй,
- Багаар ажиллах болон харилцааны өндөр чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай байх;
- Хариуцлагатай, үнэнч шударга, ажлын ачаалал даах чадвартай;
- Компьютерийн хэрэглээний программ болон оффисын тоног төхөөрөмжтэй ажиллах чадвартай.
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет (Төрийн албаны зөвлөлийн 2022 оны11 дүгээр сарын 14-ний өдрийн 600 дугаар тогтоолоор баталсан анкет)
- Боловсролын зэргийн дипломын хуулбар (боловсролын бүртгэлийн системд бүртгүүлсэн байх. Гадаадад боловсрол эзэмшсэн бол дипломоо нотариатаар батлуулан, баталгаат орчуулга хийлгэсэн байх)
- Бусад үнэмлэх, сертификатын хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа
- Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, лавлагаа (аль нэг)
- Оршин суугаа хорооны тодорхойлолт, лавлагаа
Бүртгэл: Нээлттэй ажлын байранд 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 11:00 цагаас 03 дугаар сарын 11-ний 16:00 цаг хүртэл бүртгэнэ.
ШУТИС-ийн Хүний нөөцийн алба
Утасны дугаар: 322393 (дотуур дугаар 1016)