Нээлттэй ажлын байр

ШУТИС-ийн Биотехнологи, шим тэжээлийн салбарын сургалтын мастерын албан тушаалд ажилтан шалгаруулж авна

Орон тоо: 1 

Боловсрол:

  • Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй 

Мэргэжил:

  • Хүнсний биотехнологи, хими технологи, хүнсний микробиологи мэргэжилтэй 

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай, харилцааны өндөр соёлтой, бүтээлч идэвх санаачилгатай,
  • Багаар хамтран ажиллах, ажлын ачаалал даах чадвартай,
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй,
  • Албан бичиг баримт боловсруулах, компьютерын хэрэглээний программууд болон интернэт орчинд ажиллах чадвартай,
  • Хими, биохимийн лабораторид ажиллах, сургалтын процессыг хэвийн үргэлжлүүлэх чадвартай,
  • Лаборатори, дадлагын бааз, сургалтын орчныг сайжруулахад санаачилгатай ажиллах эрмэлзэлтэй
  • Аюулгүй ажиллагааны арга, технологи эзэмшсэн 

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет (Төрийн албаны зөвлөлийн 2022 оны11 дүгээр сарын 14-ний өдрийн 600 дугаар тогтоолоор баталсан анкет)
  • Боловсролын зэргийн дипломын хуулбар (боловсролын бүртгэлийн системд бүртгүүлсэн байх. Гадаадад боловсрол эзэмшсэн бол албан ёсны орчуулга хийлгэн, нотариатаар батлуулсан байх)
  • Бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа
  • Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, лавлагаа (аль нэг)
  • Оршин суугаа хорооны тодорхойлолт, лавлагаа 

Бүртгэл: Нээлттэй ажлын байранд 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 14:30 цагаас 02 дугаар сарын 20-ны 16:00 цаг хүртэл бүртгэнэ. 

 

ШУТИС-ийн Хүний нөөцийн алба

Утасны дугаар: 322393 (дотуур дугаар 1016)

 

Буцах Анкет бөглөх