Нээлттэй ажлын байр
ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн сургалтын албаны ажилтны албан тушаалд ажилтан шалгаруулж авна
Орон тоо: 2 /түр/
Боловсрол:
- Дээд боловсролтой, магистрын зэрэгтэй
Мэргэжил:
- Багш, Менежмент, Инженер болон бусад шаардлагатай мэргэжил
Тавигдах шаардлага:
- Бичиг баримт боловсруулах, компьютерын хэрэглээний программуудыг ашиглах чадвартай байх,
- Асуудалд дүн шинжилгээ хийх, дүгнэлт гаргах чадвартай,
- Хувийн зохион байгуулалт сайтай,
- Хариуцлагатай, харилцааны өндөр соёлтой,
- Өөрийгөө хөгжүүлэх, бүтээлч идэвх санаачилгатай,
- Багаар хамтран ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет (Төрийн албаны зөвлөлийн 2022 оны11 дүгээр сарын 14-ний өдрийн 600 дугаар тогтоолоор баталсан анкет)
- Боловсролын зэргийн дипломын хуулбар (боловсролын бүртгэлийн системд бүртгүүлсэн байх. Гадаадад боловсрол эзэмшсэн бол албан ёсны орчуулга хийлгэн, нотариатаар батлуулсан байх)
- Бусад үнэмлэх, сертификатын хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа
- Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, лавлагаа (аль нэг)
- Оршин суугаа хорооны тодорхойлолт, лавлагаа
Бүртгэл: Нээлттэй ажлын байранд 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 17:00 цагаас 02 дугаар сарын 15-ны 16:00 цаг хүртэл бүртгэнэ.
ШУТИС-ийн Хүний нөөцийн алба
Утасны дугаар: 322393 (дотуур дугаар 1016)