
Нээлттэй ажлын байр
ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн “эрдэм шинжилгээ, инноваци хариуцсан ажилтан”-ны албан тушаалд (түр) ажилтан шалгаруулж авна
Ажлын байрны нэр: Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн эрдэм шинжилгээ, инноваци хариуцсан ажилтан (түр)
Ажлын байрны зорилго: Бүрэлдэхүүн сургуулийн эрдэм шинжилгээ, инновацийн үйл ажиллагааны зохион байгуулалт , бүртгэл мэдээлэл, тайлан судалгааг хариуцаж ажиллах
Боловсрол:
- Магистр зэрэгтэй
Мэргэжил:
- Хамаарахгүй (бизнесийн удирдлага, менежментийн чиглэлээр төгссөн бол давуу тал болно)
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай
- Байгууллага, хувь хүний нууцыг хадгалах чадвартай
- Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй
- Хууль тогтоомжийн хүрээнд, асуудлыг шийдвэрлэх хувилбарыг боловсруулах, бүтээлч санаачилгатай ажиллах, байгууллагын ёс зүйн хэм хэмжээг, сахих, харилцааны соёлыг эрхэмлэх, ашиг сонирхлын зөрчлөөс ангид шударга байх,
- Харилцааны өндөр соёлтой, өөрийгөө хөгжүүлэх идэвх санаачилгатай
- Багаар хамтран ажиллах, ажлын ачаалал даах чадвартай
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет (Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 600 дугаар тогтоолоор баталсан анкет)
- Боловсролын зэргийн дипломын хуулбар (боловсролын бүртгэлийн системд бүртгүүлсэн байх)
- Бусад үнэмлэх, сертификатын хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа
- Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, лавлагаа (аль нэг нь)
- Оршин суугаа хорооны тодорхойлолт, лавлагаа
ШУТИС-ийн Хүний нөөцийн алба
Утасны дугаар: 322393 (дотуур дугаар 1016)