
Нээлттэй ажлын байр
ШУТИС-ийн Шинжлэх ухаан, технологийн төв номын сан (ШУТТНС)-д номын санч (түр) ажилд авна
Ажлын байр: Номын санч-мэдээллийн ажилтан
Орон тоо: 2 (түр)
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Номын сангийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Багаар ажиллах болон харилцааны өндөр чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай байх;
- Хариуцлагатай, үнэнч шударга, ажлын ачаалал даах чадвартай;
- Компьютерийн хэрэглээний программ болон оффисын тоног төхөөрөмжтэй ажиллах чадвартай.
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет (Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 600 дугаар тогтоолоор баталсан анкет)
- Боловсролын зэргийн дипломын хуулбар (боловсролын бүртгэлийн системд бүртгүүлсэн байх)
- Бусад үнэмлэх, сертификатын хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа
- Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, лавлагаа (аль нэг нь)
- Оршин суугаа хорооны тодорхойлолт, лавлагаа
Бүртгэл: Нээлттэй ажлын байранд 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 10 дугаар сарын 04-ний 16:00 цаг хүртэл https://hr.must.edu.mn/ бүртгүүлнэ.
ШУТИС-ийн Хүний нөөцийн алба
Утас: 322393 (дотуур дугаар 1016)