Нээлттэй ажлын байр
ШУТИС-ИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН АЛБАНЫ ЧАНАР ХАРИУЦСАН АЖИЛТНЫ АЛБАН ТУШААЛД АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА
Орон тоо: 1
Тавигдах шаардлага:
- Дээд, магистр болон түүнээс дээш зэрэгтэй
- Бичиг баримт боловсруулах, компьютерын хэрэглээний программуудыг ашиглах чадвартай байх,
- Албан ажлын хэрэгцээнд мэдээлэл цуглуулах, боловсруулах, харьцуулалт хийх, нэгтгэх, дүгнэх, тайлагнах чадвартай
- Багаар хамтран ажиллах, ажлын ачаалал даах чадвартай
- Харилцааны соёлтой, хувийн зохион байгуулалттай байх
- Төрийн албан хаагчийн анкет фото зурагтай (Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 521 дүгээр тогтоолоор баталсан)
- Боловсролын зэргийн дипломын хуулбар+е-монголиа системд бүртгүүлсэн тодорхойлолт. Гадаадад боловсрол эзэмшсэн дипломын нотариатаар батлуулсан+албан ёсны баталгаат орчуулга байх.
- Бусад үнэмлэх, сертификатын хуулбар
- Цэргийн үүрэгтний үнэмлэх (эрэгтэй хүн)
- Иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа
- Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, лавлагаа (аль нэг)
- Оршин суугаа хорооны тодорхойлолт, лавлагаа
Бүртгэл: Нээлттэй ажлын байранд 2026 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 11 дүгээр сарын 27-ны 17:00 цаг хүртэл онлайнаар бүртгэнэ. Бүрдүүлэх материалаа PDF файл болгон “Файл” хэсэгт хавсаргах.
ШУТИС-ийн Захиргааны удирдлагын газар
Утасны дугаар: 77661969