Нээлттэй ажлын байр

ШУТИС-ИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ТЭНХИМИЙН СУРГАЛТЫН МАСТЕРЫН АЛБАН ТУШААЛД АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

Орон тоо: 1 

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Дээд боловсролтой, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, спортын ур чадвартай,
  • Спортын тодорхой хэмжээний амжилт гаргасан байх,
  • Албан бичиг боловсруулах чадвартай,
  • Компьютерын хэрэглээний программуудыг хэрэглэх чадвартай,
  • Гадаад хэлний мэдлэгтэй,
  • Багаар ажиллах чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй,
  • Хувийн зохион байгуулалт сайтай,
  • Харилцааны өндөр соёлтой, ёс суртахуунтай байх. 

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет фото зурагтай (Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 521 дүгээр тогтоолоор баталсан)
  • Боловсролын зэргийн дипломын хуулбар (боловсролын бүртгэлийн системд бүртгүүлсэн байх. Гадаадад боловсрол эзэмшсэн диплом нотариатаар батлуулсан+албан ёсны орчуулгатай байх)
  • Бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Цэргийн үүрэгтний үнэмлэх (эрэгтэй хүн)
  • Иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа
  • Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, лавлагаа (аль нэг)
  • Оршин суугаа хорооны тодорхойлолт, лавлагаа 

Бүртгэл: Нээлттэй ажлын байранд 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 10 дугаар сарын 30-ны өдрийн 17:00 цаг хүртэл онлайнаар бүртгэнэ. Бүрдүүлэх материалаа PDF файл болгон “Файл” хэсэгт хавсаргах. 

 

ШУТИС-ИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ГАЗАР

Холбогдох утасны дугаар: 77661969

Буцах Анкет бөглөх