Нээлттэй ажлын байр
ШУТИС-ИЙН МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦ ХАРИУЦСАН АЖИЛТНЫ АЛБАН ТУШААЛД ТҮР АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА
Орон тоо: 1 (түр)
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Дээд, магистр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй,
- Инженерийн болон байгаль нийгэм, эдийн засаг, менежмент, хууль, эрх зүйч мэргэжилтэй,
- Их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай,
- Гадаад хэлний зохих мэдлэгтэй, компьютер ашиглах, бичиг баримт боловсруулах чадвартай,
- Хувийн зохион байгуулалт сайтай, ажлын цаг баримталдаг, багаар ажиллах чадвартай,
- Төрийн албан хаагчийн анкет фото зурагтай (Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 521 дүгээр тогтоолоор баталсан)
- Боловсролын зэргийн дипломын хуулбар (боловсролын бүртгэлийн системд бүртгүүлсэн байх. Гадаадад боловсрол эзэмшсэн диплом нотариатаар батлуулсан+албан ёсны орчуулгатай байх)
- Бусад үнэмлэх, сертификатын хуулбар
- Цэргийн үүрэгтний үнэмлэх (эрэгтэй хүн)
- Иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа
- Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, лавлагаа (аль нэг)
- Оршин суугаа хорооны тодорхойлолт, лавлагаа
Бүртгэл: Нээлттэй ажлын байранд 2026 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдрийн 17:00 цаг хүртэл онлайнаар бүртгэнэ. Бүрдүүлэх материалаа PDF файл болгон “Файл” хэсэгт хавсаргах.
ШУТИС-ИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ГАЗАР
Холбогдох утасны дугаар: 77661969