Нээлттэй ажлын байр
ШУТИС-ИЙН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТӨВ НОМЫН САН (ШУТТНС)-Д “НОМЫН САНГИЙН АЖИЛТАН (СЭЛБЭН ЗАСАГЧ)”-НЫ АЛБАН ТУШААЛД АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА
Орон тоо: 1
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Хэвлэлийн эх бэлтгэл-хяналт, Номын санч-мэдээллийн ажилтны чиглэлээр их, дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй,
- Гэмтсэн ном хэвлэлийн бүтээгдэхүүнийг сэргээн засварлах, сэлбэн засах,
- Ном хэвлэлийн эх бэлдэх, цахим хэлбэрт оруулах,
- Сэлбэн засах тоног төхөөрөмжтэй ажиллах,
- Багаар ажиллах болон харилцааны өндөр чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай,
- Хариуцлагатай, үнэнч шударга, ажлын ачаалал даах чадвартай,
- Компьютерын хэрэглээний программ болон оффисын тоног төхөөрөмж дээр ажиллах чадвартай байх.
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет фото зурагтай (Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 521 дүгээр тогтоолоор баталсан)
- Боловсролын зэргийн дипломын хуулбар (боловсролын бүртгэлийн системд бүртгүүлсэн байх. Гадаадад боловсрол эзэмшсэн диплом нотариатаар батлуулсан+албан ёсны орчуулгатай байх)
- Бусад үнэмлэх, сертификатын хуулбар
- Цэргийн үүрэгтний үнэмлэх (эрэгтэй хүн)
- Иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа
- Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, лавлагаа (аль нэг)
- Оршин суугаа хорооны тодорхойлолт, лавлагаа
Бүртгэл: Нээлттэй ажлын байранд 2026 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 10 дугаар сарын 19-ний өдрийн 17:00 цаг хүртэл онлайнаар бүртгэнэ. Бүрдүүлэх материалаа PDF файл болгон “Файл” хэсэгт хавсаргах.
ШУТИС-ИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ГАЗАР
Холбогдох утасны дугаар: 77661969