Нээлттэй ажлын байр
ШУТИС-ИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН МАСТЕРЫН АЛБАН ТУШААЛД АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА
Орон тоо: 2
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй (Цахилгаан системийн автоматжуулалт, Цахилгаан электроник мэргэжилтэй байх),
- Их, дээд сургууль, эрдэм шинжилгээ, мэргэжлийн байгууллагад 2-оос доошгүй жил мэргэжлээрээ ажилласан,
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
- Лабораторийн багаж, тоног төхөөрөмжийг ашиглах, ажиллуулах зохих мэдлэгтэй, сургалтын процессыг хэвийн үргэлжлүүлэх чадвартай байх,
- Бичиг баримт боловсруулах, компьютерын хэрэглээний программуудыг ашиглах чадвартай,
- Аюулгүй ажиллагааны арга, технологи эзэмшсэн,
- Багаар хамтран ажиллах, ажлын ачаалал даах чадвартай,
- Харилцааны соёлтой, хувийн зохион байгуулалттай байх.
- Төрийн албан хаагчийн анкет фото зурагтай (Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 521 дүгээр тогтоолоор баталсан)
- Боловсролын зэргийн дипломын хуулбар (боловсролын бүртгэлийн системд бүртгүүлсэн байх. Гадаадад боловсрол эзэмшсэн диплом нотариатаар батлуулсан+албан ёсны орчуулгатай байх)
- Бусад үнэмлэх, сертификатын хуулбар
- Цэргийн үүрэгтний үнэмлэх (эрэгтэй хүн)
- Иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа
- Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, лавлагаа (аль нэг)
- Оршин суугаа хорооны тодорхойлолт, лавлагаа
Бүртгэл: Нээлттэй ажлын байранд 2026 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 10 дугаар сарын 02-ны өдрийн 17:00 цаг хүртэл онлайнаар бүртгэнэ. Бүрдүүлэх материалаа PDF файл болгон “Файл” хэсэгт хавсаргах.
ШУТИС-ИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ГАЗАР
Холбогдох утасны дугаар: 77661969