Нээлттэй ажлын байр

ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн Геологийн тэнхимийн сургалтын мастерын албан тушаалд ажилтан шалгаруулж авна

Орон тоо: 1 

Ажлын байранд тавигдах шаардлага: 

  • Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй (Геологи, Ашигт малтмалын эрэл хайгуул мэргэжилтэй, минералогийн чиглэлээр судалгаа хийж байсан, англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй бол давуу тал болно),
  • Их, дээд сургууль, эрдэм шинжилгээ, мэргэжлийн байгууллагад 2-оос доошгүй жил мэргэжлээрээ ажилласан,
  • Лабораторийн багаж, тоног төхөөрөмжийг ашиглах, ажиллуулах зохих мэдлэгтэй, сургалтын процессыг хэвийн үргэлжлүүлэх чадвартай байх,
  • Бичиг баримт боловсруулах, компьютерын хэрэглээний программ дээр ажиллах чадвартай,
  • Аюулгүй ажиллагааны арга, технологи эзэмшсэн,
  • Багаар хамтран ажиллах, ажлын ачаалал даах чадвартай,
  • Харилцааны соёлтой, хувийн зохион байгуулалттай байх. 

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет фото зурагтай (Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 521 дүгээр тогтоолоор баталсан)
  • Боловсролын зэргийн дипломын хуулбар (боловсролын бүртгэлийн системд бүртгүүлсэн лавлагаа, тодорхойлолт. Гадаад улсад боловсрол эзэмшсэн бол дипломоо нотариатаар батлуулан, баталгаат орчуулга хийлгэн, боловсролын бүртгэлийн системд бүртгүүлсэн байх)
  • Бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар эсвэл лавлагаа
  • Оршин суугаа хорооны тодорхойлолт, лавлагаа
  • Иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа 

Бүртгэл: Нээлттэй ажлын байранд 2026 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 09-ний өдрийн 17:00 цаг хүртэл онлайнаар бүртгэнэ. Бүрдүүлэх материалаа PDF файл болгон “Файл” хэсэгт хавсаргах. 

 

ШУТИС-ийн Захиргааны удирдлагын газар

Утасны дугаар: 77661969

Буцах Анкет бөглөх