Нээлттэй ажлын байр
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн Эрдэс боловсруулалт, инженерчлэлийн тэнхимийн сургалтын мастерын албан тушаалд ажилтан шалгаруулж авна
Орон тоо: 1
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй (Уул уурхайн машин цахилгаан, Уул уурхайн машин тоног төхөөрөмжийн мэргэжилтэй давуу тал болно),
- Их, дээд сургууль, эрдэм шинжилгээ, мэргэжлийн байгууллагад 2-оос доошгүй жил мэргэжлээрээ ажилласан,
- Лабораторийн багаж, тоног төхөөрөмжийг ашиглах, ажиллуулах зохих мэдлэгтэй, сургалтын процессыг хэвийн үргэлжлүүлэх чадвартай байх,
- Бичиг баримт боловсруулах, компьютерын хэрэглээний программ дээр ажиллах чадвартай,
- Аюулгүй ажиллагааны арга, технологи эзэмшсэн,
- Багаар хамтран ажиллах, ажлын ачаалал даах чадвартай,
- Харилцааны соёлтой, хувийн зохион байгуулалттай байх.
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет фото зурагтай (Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 521 дүгээр тогтоолоор баталсан)
- Боловсролын зэргийн дипломын хуулбар (боловсролын бүртгэлийн системд бүртгүүлсэн байх. Гадаадад боловсрол эзэмшсэн диплом нотариатаар батлуулсан+албан ёсны орчуулгатай байх)
- Бусад үнэмлэх, сертификатын хуулбар
- Цэргийн үүрэгтний үнэмлэх (эрэгтэй хүн)
- Иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа
- Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, лавлагаа (аль нэг)
- Оршин суугаа хорооны тодорхойлолт, лавлагаа
Бүртгэл: Нээлттэй ажлын байранд 2026 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 09-ний өдрийн 17:00 цаг хүртэл онлайнаар бүртгэнэ. Бүрдүүлэх материалаа PDF файл болгон “Файл” хэсэгт хавсаргах.
ШУТИС-ийн Захиргааны удирдлагын газар
Утасны дугаар: 77661969