Нээлттэй ажлын байр

ШУТИС-ийн Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн Дизайны тэнхимийн сургалтын мастерын албан тушаалд ажилтан шалгаруулж авна

Орон тоо: 1 

Ажлын байрны нэр: Сургалтын мастер 

Ажлын байранд тавигдах шаардлага: 

  • Дизайнер мэргэжилтэй, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Бичиг баримт боловсруулах, компьютерын хэрэглээний программ дээр ажиллах чадвартай
  • Лаборатори, дадлагын баазыг сайжруулах, сургалтын процессыг хэвийн үргэлжлүүлэх чадвартай
  • Аюулгүй ажиллагааны арга, технологи эзэмшсэн
  • Багаар хамтран ажиллах, ажлын ачаалал даах
  • Харилцааны соёлтой, хувийн зохион байгуулалттай байх 

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет фото зурагтай (Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 521 дүгээр тогтоолоор баталсан)
  • Боловсролын зэргийн дипломын хуулбар (боловсролын бүртгэлийн системд бүртгүүлсэн байх. Гадаадад боловсрол эзэмшсэн диплом нотариатаар батлуулсан+албан ёсны орчуулгатай байх)
  • Бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Цэргийн үүрэгтний үнэмлэх (эрэгтэй хүн)
  • Иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа
  • Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, лавлагаа (аль нэг)
  • Оршин суугаа хорооны тодорхойлолт, лавлагаа 

Бүртгэл: Нээлттэй ажлын байранд 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 09 дүгээр сарын 07-ны 17:00 цаг хүртэл онлайнаар бүртгэнэ. Бүрдүүлэх материалаа PDF файл болгон “Файл” хэсэгт хавсаргах. 

 

ШУТИС-ийн Захиргааны удирдлагын газар

Утасны дугаар: 77661969

Буцах Анкет бөглөх