Нээлттэй ажлын байр
ШУТИС-ийн Барилга байгууламж, дэд бүтцийн албанд үйлчлэгч ажилд авна
Орон тоо 1
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Харилцааны соёлтой,
- Хариуцлагатай,
- Хувийн зохион байгуулалт сайтай,
- Ажлын ачаалал даах, багаар хамтран ажиллах, цаг баримтлах чадвартай байх
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет фото зурагтай (Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 521 дүгээр тогтоолоор баталсан)
- Боловсролын зэргийн дипломын хуулбар (боловсролын бүртгэлийн системд бүртгүүлсэн байх. Гадаадад боловсрол эзэмшсэн диплом нотариатаар батлуулсан+албан ёсны орчуулгатай байх)
- Бусад үнэмлэх, сертификатын хуулбар
- Цэргийн үүрэгтний үнэмлэх (эрэгтэй хүн)
- Иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа
- Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, лавлагаа (аль нэг)
- Оршин суугаа хорооны тодорхойлолт, лавлагаа
Бүртгэл: Нээлттэй ажлын байранд 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 09 дүгээр сарын 07-ны 17:00 цаг хүртэл онлайнаар бүртгэнэ. Бүрдүүлэх материалаа PDF файл болгон “Файл” хэсэгт хавсаргах.
ШУТИС-ийн Захиргааны удирдлагын газар
Утасны дугаар: 77661969