Нээлттэй ажлын байр

ШУТИС-ийн Механик инженер, тээврийн сургуулийн сургалтын албаны чанар хариуцсан ажилтны албан тушаалд ажилтан шалгаруулж авна

Орон тоо: 1 

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Дээд боловсролтой, магистрын зэрэгтэй
  • Бичиг баримт боловсруулах, компьютерын хэрэглээний программуудыг ашиглах чадвартай байх,
  • Асуудалд дүн шинжилгээ хийх, дүгнэлт гаргах чадвартай,
  • Компьютерийн зохих мэдлэгтэй
  • Хувийн зохион байгуулалт сайтай,
  • Хариуцлагатай, харилцааны өндөр соёлтой,
  • Өөрийгөө хөгжүүлэх, бүтээлч идэвх санаачилгатай,
  • Багаар хамтран ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх 

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет фото зурагтай (Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 521 дүгээр тогтоолоор баталсан)
  • Боловсролын зэргийн дипломын хуулбар (боловсролын бүртгэлийн системд бүртгүүлсэн байх. Гадаадад боловсрол эзэмшсэн диплом нотариатаар батлуулсан+албан ёсны орчуулгатай байх)
  • Бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Цэргийн үүрэгтний үнэмлэх (эрэгтэй хүн)
  • Иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа
  • Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, лавлагаа (аль нэг)
  • Оршин суугаа хорооны тодорхойлолт, лавлагаа 

Бүртгэл: Нээлттэй ажлын байранд 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 08 дугаар сарын 27-ны 17:00 цаг хүртэл онлайнаар бүртгэнэ. 

 

ШУТИС-ийн Захиргааны удирдлагын газар

Утасны дугаар: 77911959

Буцах Анкет бөглөх