Нээлттэй ажлын байр
ШУТИС-ийн Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн Шинэ, сэргээгдэх эрчим хүчний тэнхимд сургалтын мастер ажилд авна
Орон тоо: 1
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Сэргээгдэх эрчим хүчний бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Дипломын голч 3.2-оос дээш
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
- SAM, PVsyst, windPRO зэрэг программ дээр ажиллах чадвартай
- Бичиг баримт боловсруулах, компьютерын хэрэглээний программ дээр ажиллах чадвартай
- Лаборатори, дадлагын баазыг сайжруулах, сургалтын процессыг хэвийн үргэлжлүүлэх чадвартай
- Аюулгүй ажиллагааны арга, технологи эзэмшсэн
- Багаар хамтран ажиллах, ажлын ачаалал даах
- Харилцааны соёлтой, хувийн зохион байгуулалттай байх
- Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет (Төрийн албаны зөвлөлийн 2022 оны11 дүгээр сарын 14-ний өдрийн 600 дугаар тогтоолоор баталсан анкет)
- Боловсролын зэргийн дипломын хуулбар (боловсролын бүртгэлийн системд бүртгүүлсэн байх. Гадаадад боловсрол эзэмшсэн бол албан ёсны орчуулга хийлгэн, нотариатаар батлуулсан байх)
- Бусад үнэмлэх, сертификатын хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа
- Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, лавлагаа (аль нэг)
- Оршин суугаа хорооны тодорхойлолт, лавлагаа
Бүртгэл: Нээлттэй ажлын байранд 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 12:00 цагаас 10 дугаар сарын 07-ны 16:00 цаг хүртэл бүртгэнэ.
ШУТИС-ийн Захиргааны удирдлагын газар
Утасны дугаар: 322393 (дотуур дугаар 1016)